багшҮЙ-ЦАЙ × PLAY ACADEMY

Эх сурвалж

Энэ сайтын цаана хоёр хуудас гар бичмэл бий.

Үй-Цай сургуулийг үүсгэн байгуулагч, захирал, боловсрол судлалын ухааны доктор, профессор Д.Баяраа багш эдгээрийг бичсэн — нэг хуудсанд арга бүрийг тодорхойлох арван толгой, нөгөөд заах арван таван арга. Энд байгаа бүх зүйл тэр хоёр хуудасны үргэлжлэл.

Нэгдүгээр хуудас — арга бүрийг тодорхойлох арван толгой

Багш арван толгойг бичээд, дараа нь тойруулсан тоогоор дахин дугаарлаж, гурван бүлэгт хуваасан. Зүүн талын 1, 2, 3 гэсэн тэмдэг бүлгүүд нь.

Гар бичмэлийг уншсан хувилбар — тодорхойгүй үгийг [?] тэмдэглэв.

Үндэс — хэн, ямар санаа, ямар онол

  1. 1Үндэслэгч, гол судлаач→ Гарал үүсэл
  2. 4Дэвшүүлсэн гол санаа – зорилго→ Гол санаа – зорилго
  3. 2Онолын үндэслэл→ Философи ба онолын үндэслэл
  4. 3Философийн онцлог [?], концепци→ Философи ба онолын үндэслэл

Хэрэгжилт — юу хэрэгтэй, ямар үнэт зүйл, ямар технологи

  1. 7Хэрэгжүүлэх инноваци, технологи→ Хэрхэн хэрэгжүүлэх
  2. 5Зайлшгүй хэрэгцээ→ Зайлшгүй хэрэгцээ
  3. 6Үнэт зүйлс→ Зарчим (Тооно)

Үр дүн — яаж зохион байгуулах, яаж хэмжих, хаанаас

  1. 8Сургалтын зохион байгуулалт [?]→ Хэрхэн хэрэгжүүлэх
  2. 9Үр дүн – үнэлгээ→ Үр дүн – үнэлгээ
  3. 10Эх сурвалжууд→ Эх сурвалж

Эдгээр арван толгой энэ сайтын арга бүрийн картын загвар болсон; бид 'Нотолгоо юу хэлдэг вэ' ба 'Алдаа гарах цэгүүд' гэсэн хоёрыг нэмсэн.

Хоёрдугаар хуудас — заах арван таван арга

Англиар бичиж, хажууд нь монгол нэрийг нь тэмдэглэсэн. Аравдугаарт нь орос хэлээр ТРИЗ.

Багшийн дугаарлалт зүүн талд, энэ сайт дээрх дугаар баруун талд.

  1. 1Integrated approach→ №1
  2. 2Project based learningТөсөлд суурилсан сургалт→ №7
  3. 3Science, Technology, Reading, Engineering, Mathematics→ №2
  4. 4Problem based learningАсуудалд суурилсан сургалт→ №6
  5. 5Literature based learning / Story based learning→ №11
  6. 6Inquiry based learningШинжлэн судлах сургалт→ №5
  7. 7Phenomenon based learningҮзэгдэлд суурилсан сургалт→ №8
  8. 8Experience based learningТуршлагад суурилсан сургалт→ №9
  9. 9Team based learningБагт суурилсан сургалт→ №10
  10. 10Теория решения изобретательских задачТРИЗ→ №13
  11. 11Competence based learningЧадамжид суурилсан сургалт→ №3
  12. 12Personalized learning→ №4
  13. 13Flipped classroomТонгоруу сургалт→ №14
  14. 14Blended learningХолимог сургалт→ №15
  15. 15Play based learning, GamificationТоглоомд суурилсан сургалт→ №12

Арван тав нь энэ сайтын 1–15-р арга. Бид дарааллыг нь долоон давхаргаар эрэмбэлж, дор нь дөрвөн суурь, дээр нь туурга нэмсэн.

Сургуулийн захирал, Боловсрол судлалын ухааны доктор, профессор Д.Баяраа багш боловсролын салбарт 52 жил ажиллан "Үй Цай" сургуулийг 29 жил удирдан хөгжүүлж, Монголын ерөнхий боловсролд бодит шинэчлэлийг түүчээлэн бүтээж, хос ба олон хэлний боловсролыг хүүхэд, залууст эзэмших боломжийг бүрдүүлсэн амжилтыг нь үнэлэн Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар "МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ" цол, тэмдгээр шагнасан.

Багшийн гэрэлт дурсгалд зориулав.

Хэн бүтээсэн бэ

Энэ санг Нийслэлийн ерөнхий боловсролын Үй-Цай сургууль (I–XII анги, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар) ба Play Academy (туршлагад суурилсан суралцахуй, өсвөр насныхан ба насанд хүрэгчдэд) хамтран бүтээв. Үй-Цайн уриа: "Өдөр бүхэн суралцахуйд тэмүүлж, Өөртөө болон бусдад шинийг бүтээцгээе." Алсын хараа: хос ба олон хэл дээрх сургалттай, олон улсын жишиг цогцолбор болох. Агуулгыг англи хэлний судалгааны эх сурвалжаас нэгтгэж, монгол хэлээр бичив. Тоо баримт 2026 оны 9-р сарынх. Лиценз: CC BY-NC-SA 4.0 — багш нар эх сурвалжийг заан, ашгийн бус зорилгоор чөлөөтэй хуулбарлаж, өөрчилж, түгээж болно. Иш татах: Үй-Цай сургууль & Play Academy (2026). Заах арга зүйн сан «багш».